Сайн уу? Блог засвартай байгаа

Завхан аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн Төв нь Завхан нутгаас Улаанбаатар хотын их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд болон ажиллаж амьдарч байгаа залуусынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залуучууд оюутныхаа хөгжилд тус дэм үзүүлэх, үүгээрээ дамжуулан эх орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх зорилготой байгуулагдан тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид таван жилийн ойгоо оюутан залуус, нутгийн ахан дүүстэйгээ хамт энэ сарын 27-ны өдөр Олон улсын “НАЙРАМДАЛ” төвд зохион байгуулах гэж байна. Тус ойн арга хэмжээнд оролцох оюутнууд нь сумдын оюутны зөвлөлтэйгээ хамтран нэгдсэн нэг зохион байгуулалттайгаар оролцох юм. Ойн арга хэмжээнд Завхан нутгаас төрөн гарсан төрийн болон нийгэм эдийн засгийн салбарт улсдаа тэргүүлэн бидний бахархал болж байгаа ах эгч нар маань оролцоно гэсэн шүү. Эндээ л гэж нэг нууцыг задлахад өнгөрсөн зун сумдын оюутнуудын зохион байгуулж хийсэн “МИНИЙ ГОЁ СУМ” аяныг дүгнэж тэргүүн байр эзэлсэн хамт олныг шалгаруулна.

Хэрвээ та бидэнтэй нэгдэж таван жилийн ойн арга хэмжээнд оролцохыг хүсвэл сумынхаа Оюутны зөвлөлд хандан TAX-аа авах боломжтой. ТАХ-ны үнэ 4999 төгрөг хариулт болгож нэг төгрөг өгнө. Тэрхүү нэг төгрөгийг та өөртөө хадгалан СУПЕР хонжвортой сугалаанд оролцох хэрэгтэй болно. Сугалаанд юу өгөхийг одоогоор нууцлаж байгаа бөгөөд тухайн үед азтан болсон хүмүүсийг шоконд оруулахаар тийм бэлэгийг бэлдэж байна. Мөн олон олон сонирхолтой зүйл таныг хүлээж байна шүү. Та энэ мэдээллийг уншаад сумынхаа оюутны зөвлөлийн дарга болон таньдаг найз нөхөдрүүгээ утас цохин хамт явахыг уриална гэж найдаж байна. За ингээд 2009 оны 09-р сарын 27-ны өдөр Завхан гэж цохилох зүрхтэй оюутан залуус та бүхнийг “ЗАЗОХТ 5-н ЖИЛ” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эх сурвалж: http://otgontenger.mn/
| | edit post
Улсын арслан “Цэргийн” хэмээх Шагж 1903 оны туулай жил одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Өвөр туужуутын өвөлжөөнд “Хөх” хэмээх Санжмятавын 5 дахь хүү болон мэндэлсэн.

АХ-ын жилүүдэд төрөн гарсан АРСЛАН цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэхүл манлайд нь бичигдэх тэрвээр ахархан хугацаанд аугаа их амжилтыг бүтээсэн ажгуу.

Шагж арсланг биеэр том биш, одоогийн у.ар П.Дагвасүрэнгээс арай биерхүү, цээж их бахам, дээрээс нь харвал тэг дөрвөлжин гэмээр харагдсан байсан гэлцдэг. Баруун, зүүнгүй тонгорох, гүйх, давхар хамах мэхийг ихэвчлэн хийдэг байсан бөгөөд давхар хамахдаа учраа бөхөө гар дээрээ өргөж цацах хэлбэрээр газардуулдаг хэмээн бөхийн түүхнээ тэмдэглэгджээ. Мөн бариа зөрөөн дээр учраа бөхийнхөө 2 мөр руу нь хүчтэй алгадах /түлхэх/ мэхийг хийдэг, энэ мэхэнд нь Ар.х/Өлзийтийн Босоо хэмээх Банзар арслан ч ойчиж асан тухай бөхийн ам дамжсан яриа бий...

1927 онд анх 24 настайдаа улсын наадамд зодоглон хүчит 960 бөхөөс 8 даван 4-т үлдэн заан цолонд шууд хүрсэн байна. 9-ийн даваанд у.ар Мээтэн Аюурт өвдөг шороодов. /Энэ жил Буур Жамъян \Ар.х/Цахир\ түрүүлж, Мээтэн Аюур \Өв.х/Сант\ үзүүрлэн, Цэргийн Шагж, Босоо Банзар \Ар.х/Өлзийт\ нар 4-т үлджээ.../


1928 оны улсын наадамд 1000 орчим бөх зодоглоход 9 даван Мээтэн Аюур арслантай тэргүүн байрын төлөө барилдан үзүүрлэж арслан цолны болзлыг хангажээ...


1929 оны улсын наадамд 1000 бөх зодоглоход Хан Тайширын Шагж хэмээн дуудуулсаар Луу гүний алдарт Ванван аваргаар 9 даван Босоо Банзар арсланд өвдөг шороодон дахин үзүүрлэж мөн дахин арслан цолны болзлыг биелүүлжээ...


1930 оны улсын наадамд 1000 орчим бөх зодоглоход түрүү жилийн наадмын үзүүр, түрүүний хоёр бөх учраа бөхчүүдээ өвдөг шороодуулсаар тэргүүн байрын төлөө барилдахаар зүүн, баруун талын засуулуудаа ханаруулсаар гарч ирэв... Босоо Банзарыг суйлахад зөруулж халз хутгаад мэх дутуудахад нь тонгороод давжээ... Ийнхүү ардын төрийнхөө их баяр наадамд 10 даван түрүүлж аварга цолны болзлыг биелүүлэв...

Гэсэн хэдүй тийм боловч 2 удаа 9 даван үзүүрлэхэд нь арслан цолыг олгоогүй, 10 даван түрүүлэхэд нь арслан цолыг олгосон гэсэн мэдээ бий..

Ийнхүү улсынхаа наадамд 4-хөн удаа барилдахдаа 1 удаа 10 даван түрүүлсэн, 2 удаа 9 даван үзүүрлэсэн, 1 удаа 8 даван 4-т үлдсэн гэсэн гайхамшигт амжилтыг тогтоосон тэрвээр ахин улсын наадамд зодоглоогүй байна...

Шагж арслан 1925 оны Завхан аймгийн баяр наадамд шөвгөрч, 1927 онд түрүүлсэн байдаг. Мөн 1929 оны Хэнтий аймгийн баяр наадмад түрүүлсэн билээ...

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Үндэсний их баяр наадмын тухай” Монгол улсын хуулиар бол улсын аварга, бүр далай аварга ч байж болох бөх юм аа....

Монгол бөхийн түүхнээ гэнэт л од мэт гялалзан гарч ирсэн тэрвээр цагийн ороо бусгаа байдлаас улбаалаад мөн гэнэт л харваад явчихсан аж... Бие, бяр, ухаан ид тэгширсэн 29 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. /1932.05.13-нд Тариатын хүрээнд тулалдаж байгаад амь эрсэдсэн мэдээ бий.../

Завхан аймгаас АХ-ын жилүүдэд аварга цолтон төрөөгүй гэж хэл болох... Албан ёсоор төрсөн ганц аварга нь засаг захиргааны хуваариар Говь-Алтай аймгийн Жаргалан суманд шилжсэн....

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын хүчит арслан “Цэргийн” хэмээх Санжмятавын Шагж агсанд УЛСЫН АВАРГА цолыг нэхэн олгох нь Монгол төр, Монгол бөхийнхөө зүлэг ногоон дэвжээг жинхэнэ утгаар нь хүндэтгэж, ивгээлдээ авч буйн илэрхийлэл мөн мэт санагдах...

/Тод: ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан \7.1.5\, улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга \7.16\, улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно. \7.2\ “Үндэсний их баяр наадмын тухай” хуулиас.../

Эх сурвалж: http://jalkhanz.blog.banjig.net/

| | edit post
Сая сувгаа TV9-ийн хоёрдугаар суваг дээр тавьсан чинь нэг барилдаж ноцолдсон хачин спорт гарч байна. Гэхдээ америк хөл бөмбөг бол биш. Уул нь их төстэй юм байна лээ. Гэхдээ ялгаатай нь хамгаалалтгүй тоглодог бараг л зодолдох шахаад мөргөлдөөд тоглож байх юм. Хараад, сонсоод байхнээ РЕГБИ-ийн спорт гэдэг бололтой. Монголын Регби Шигшээ багийнхан Узбекистан улсын Ташкент хотод, Азийн Регби холбооноос зохиож буй Азийн Таван үндэстэний чансаа ахиулах тэмцээнд очиж тоглоод талбайн эзэн багтай тоглоод хожиж орхилоо. Өмнө нь нэг багтай тоглоод хожигдсон гэнэ. Узбекстаныг хожоод их л баяртай байгаа нь харагдлаа.

Гэтэл :-) тэдэн дунд нэг таньдаг хүн явж байна аа.

Манай сургуулийг (Завхан. Тосонцэнгэл. Нэгдүгээр сургууль) 2001 онд төгссөн Энхдолгион (Молиг гэхээд бүгд л таних байх). Арван жилд байхдаа барилддаг, сагс тоглодог мөн вольбол ч сайн тоглодог. Ер нь бүх төрлийн л спортод сайн, аймгийн хичнээн ч удаагийн аврага болсон юм бүү мэд. Лав л аймаг явах болгондоо л оролцсон бүх төрөлдөө аврага болоод ирдэг байсан. Би тэр үед дөнгөж 4,5-р ангид л байсан байх. Тэхээр бүх амжилтыг нь яг сайн мэдэхгүй байна. Лав л нээх лаг ах яваад байдаг байсан хэ хэ. Нээрээ бас физикийн олимпиадад оролцоод байдаг байсан байх шүү.

Сүүлд Их-Уул сумын наадамд түрүүлж сумын начин болсон. Аймгийн начин, заан, арслан болчихсон ч байж магадгүй. Яг мэдэж байгаа хүн байвал сэтгэгдэл дээр бичээрэй.
Ямар ч л байсан манай шинэ хөгжиж байгаа спортоор хичээллээд бүр АТАШ тэмцээнд амжилттай оролцоод хожил аваад явж байгааг нь хараад их бахархлаа.
Регбиг гараар тоглодог хөл бөмбөг гэж ойлгож болно. Онцлог нь бөмбөгөө урагш нь биш арагш дамжуулж эсрэг багийн хаалганд оруулах зарчимаар явагддаг багийн спорт. Анх Англиас тэртээ 1823 онд үүссэн бөгөөд дэлхийн хэмжээнд бөмбөгөөр тоглодог спортуудаас хоёрдугаарт буюу хөлбөмбөгийн дараа ордог томоохон спортын нэг. Долоо, арав, арван таваар баг болон тоглодог .


Регби бол эр зоригийн спорт. Америк хөлбөмбөгийнх шиг хамгаалалтын малгай сэлт гэж байдаггvй. Тиймээс тамирчин бие махбодь, сэтгэл санааны хувьд өндөр тvвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Талдаа л 40 минутын хугацаанд бараг завсарлагагvй тоглоно. Регбийн шипи гэхэд маш олон хадаастай.

Регбийн холбооны шавыг Монголд 2003 онд тавьсан. Холбооны Тэргүүн нь Монгол Улсын Гарьд Цэрэнпунцаг гэнэ. Монголын регбийн холбоо 2004 онд Азийн, 2005 онд Олон улсын холбоонд гишvvнээр элссэн. Олон улсын регбийн холбооны 100 дахь гишvvн. Манай регбичдийн олонх нь бөх юм.



| | edit post
“Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)”-ын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр санаачилж, Засгийн Газраас манай орны эрдэмтэд, улс төрчид, иргэдийн өргөн оролцоотойгоор боловсруулж, УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)”-д тулгуурлан боловсруулав.

Аймгийн цогц бодлогын төслийг боловсруулахдаа өнөөдөр зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан тогтолцоот орнуудад өргөн хэрэглэж байгаа индикатив төлөвлөлтийн аргазүйг хэрэглэсэн болно. Мөн эдийн засаг-математикийн загвараар аймгийн эдийн засгийн өсөлтийн болон эдийн засгийн салбарын бүтцийн хэтийн төлвийг тооцоолон тусгав.

“Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого(2009-2021 он)”-ын төслийг Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, Бүс нутгийн хөгжлийн судалгаа, сургалтын төвд Үндэсний хөгжлийн хүрээлэн(ҮХХ)-гийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Цэдэндамба (багийн ахлагч), секторын эрхлэгч, докторант М.Нямгэрэл, доктор П. Гантөмөр, магистр Б.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй баг, МУИС-ийн Завхан аймаг дахь Эдийн засгийн салбар сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Б.Дэмид нарын багийн оролцоотойгоор боловсруулаад байна.

“Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого”-ын төслийг ҮХХ-гийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн сайжруулсны зэрэгцээ Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж гарсан саналыг тусгаад байна.

Цогц бодлогын төслийг Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахын өмнө аймгийн нийт сумдын түвшинд болон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Агентлагуудын түвшинд хэлэлцүүлэн санал авч тусгах шаардлагатай байгаа болно.

Дэлгэрэнгүйг энд дарж татаж аваад уншина уу!
| | edit post

Эдийн засаг-Онигоо

Posted On 3:26 AM by Sain uu | 0 Сэтгэгдэл

Уламжлалт эдийн засаг. Та хоёр үнээтэй. Нэгийг нь зарж бух авна. Yлдсэн үнээ чинь тугаллаж та сүүтэй, зарах махтай болж эдийн засаг чинь хөгжнө.

Энэтхэгийн эдийн засаг. Та хоёр үнээтэй түүндээ мөргөж, тахидаг.

Пакистаны эдийн засаг. Танд үнээ байхгүй ч Энэтхэгийн бүх үнээ таных гэж мэдэгдэнэ.

АНУ-аас эдийн засаг, Хятадаас цэргийн туслалцаа хүсээд, Англиас онгоц, Италиас машин, Германаас шинэ технологи, Швейцараас зээл, Оросоо танк, архи гуйна. Бүх мөнгөөрөө үнээ худалдаж авсныхаа дараа өндөр хөгжилтай орнууд хамаг шүүсийг чинь сорж байна гэж мэдэгдэнэ.


АНУ-ын эдийн засаг. Та 2 үнээтэй. Нэгийг нь зараад нөгөөхийг нь 4 дахин илүү сааль өгдөг болгоно. Тэгээд тэр нь гэнэт муухай орилоод үхээд өгөхөөр ихэд гайхаад гуравдагч ертөнцийн орнуудыг буруутгана. Тэдэнд ямар ч үнээ байнуу үгүй юу гэдэг нь хамаагүй. Тэгээд буруутгасан улсыннхаа эсрэг дайн зарлаад, үгүй бол дэлхий сөнөх гээд байна гэж мэдэгдэнгээ ялалт байгуулан үнээ үлдвэл булааж авна.

Францын эдийн засаг. Та хоёр үнээтэй. Гэвч үндсэн хуулийн дагуу хамгийн багаар бодож 4 –н үнээтэй байх ёстой тул эрхээ сэргээхээр ажил хаялт зарлана.

Германы эдийн засаг. Та хоёр үнээтэй. Арчилж, боловсронгуй болгосоор явандаа 100 жил насладаг нэг нэгнээ сүүгээр жилдээ ганц удаа ундаалдаг үнээ болгож хувиргана.

Английн эдийн засаг. Танд хоёр үнээ бий. Даанч хоёулаа галзуу өвчтэй. Швейцарийн эдийн засаг. Та 5000 үнээтэй ч нэг нь ч таных биш. Тэгээд тэднийг нутаг дээрээ байлгасны хөлсөнд чамгүй хөлс авна.

Японы эдийн засаг. Та 2 үнээтэй. Байнга боловсруулсны хүчинд үнээ чинь 10 дахин бага, 20 дахин өндөр сааль өгдөг болно. Дараа нь компьютерийн үнээ зохион бүтээгээд түүнээ дэлхийн зах зээлд амжилттай шахна.

Оросын эдийн засаг. Та 2 үнээтэй. Тооллог хийтэл 47 үнээ байгаа болж таарна. Нэг шил юм задлаж уугаад ахиад тоолтол 17 үнээ гарна. Yүнийг тэмдэглэхийн тулд нэг үнээгээ гаргаад ахиад нэг шил юм задална.

Хятадын эдийн засаг. Хоёр үнээ бий. Түүнийг нь 300 хүн саана. Хариуд нь хүн амын ажлын байраар бүрэн хангасан гэж мэдэгдээд статистик үзүүлэлтийг санаатайгаар муутгаж магадгүй бүх хүнийг цаазаар авна.

Монголын эдийн засаг. 2 үнээ байх нь байна. Жил тойрон зуд, ган, шүлхий ээлжилсээр хоёул унаад өгөхөөр ширийг нь Эрээн гаргаж зараад оронд нь оймс, углааш оруулж ирж шахчихаад зуд, шүлхий Энхбаяр, Ху намаас болсон гэж зарлана. Дэлхийн банкнаас зээл авч 3 үнээ авна. Гэвч эдийн засаг гэж юу байдгийг мэддэггүй болохоор нэг үнээг нь ерөнхийлөгч, нөгөө үнээг нь ерөнхий сайд, үлдсэн үнээг нь ТТГ-ын даргаар томилно.
| | edit post
ТА БҮХЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИЙН СУРГАМЖИТ “ТИТЭМ ҮГС”-ИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

/НИЙТ 41 БИЧЛЭГИЙГ ФАЙЛААР ХАВСАРГАЛАА. ТАТАЖ АВААД ӨДӨРТ НЭГ НЭГЭЭР НЬ УНШААРАЙ. :-) БИЧЛЭГҮҮДИЙГ HTTP://DAYARMONGOL.COM САЙТААС АВЧ НЭГТГЭЛЭЭ/

ЗАЛХУУГ ЗАЙЛУУЛЪЯ

Дайсантайгаа хайр найргүй тэмц. Дайснаа ялж байж чи хүний дайтай хүн явна. Чиний амьдралын замд хөнөөгч дайсан мундахгүй хөндөлсөнө. Дайсан ил далд, гадна дотор хаа сайгүй бий. Хүний амьдралд гаднаас учруулах аюулаас дотроос хөнөөх атаатан илүү хорлонтой. Гадны аюул шууд заналхийлдэг бол дотоодын дайсан зугуухан мэрж доройтуулна. Дотроос хөнөөх атаатан тийм ч цөөн биш. Тэрхүү атаатныг хүн өөрөө зохион бүтээж, өсгөн торниулж, өөрийнхөө эсрэг турхирах нь гол гонсойм харамсмаар. Хүний амьдралын дотоод дайснууд дотроос адгийн хорлогч нь залхуурал билээ. Гадаа хэвтсэн төмөр дотроо зүгээр байвч гаднаасаа зэвэнд идэгддэг бол залхуурч хэвтсэн бие гаднаа зүгээр мэт байвч дотроосоо зэвэнд баригддаг юм.


“Залхуурал бол хүн хийж чаддаг зүйлээ мартаж, чаддаггүй зүйлдээ суралцдаггүй хортой бүхний эх юм” гэж олон зууны тэртээ Украйны нэгэн зүтгэлтэн хэлжээ. Үнэн үг. Мянган жилийн тэртээ залхуурал хэмээх энэ дотоод дайсан хүн төрөлхтнийг зовоож байж, одоо бүр ч их зовоож байна. Залхуурал нэгэнт муу муухай, хортой бүхний эх ундарга юм бол түүнийг дайснаа гэж үзэн, жинхэнэ дайн зарлах учиртай. Энэ хатуу ширүүн тэмцэлд ялж чадсан хүн, өөрөөр хэлбэл залхуурлыг давж гарсан хүн амжилтанд лавтай хүрнэ. Залхуу хүн онцгой амжилт олж, оргилд гарч байсан баримт хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнгүй. “Залхуу хүний мөн чанар нь бүх салбарт хир тааруухан явдал байдаг”. Залхуураад зүгээр суугаад байвал хамгийн гайхамшигтай авьяас билэг ч унтран мөхдөг гэдэг нь нэмэлт тайлбаргүй үнэн. Хувийн зохион байгуулалт, замбараа муутайхан хүмүүс залхуу байх нь тэдний нийтлэг дүр төрх. Залхуу хүн цагийн үнэ цэнийн талаар тун маруухан ойлголттой.

Залхуучууд ямагт ямар нэгэн зүйл хийхээр завдаад ёс юм шиг алгуурлан хойш тавих нь тэдний нийтлэг шинж. Маргааш, дараа болъё гэдэг үг залхуучуудын амны уншлага. Залхуучуудын хөдөлгөөн аажуу, босч суух нь хүртэл удаан. Үг яриа нь бүр залхуутай. Түүнээ дагаад сэтгэлгээ нь хүртэл удаан, ойлгоц нь ч алгуур. Хүний араар суух нь тэдний ёс юм шиг түгээмэл араншин. Ажилсаг, завгүй хүний дэргэд залхуу хүн байх шиг тээртэй юм үгүй. Ажилсаг хүнд залхуучууд нүдэнд орсон хог, шүдэнд тээглэсэн мах адил үзэгдэнэ. Ажилсаг хүний дэргэд удаан байсан хүн залхуу болчих явдал бий. Ажилсаг хүн юм юманд хурдтай. Ажлыг нь шүүрч аваад хийчихдэг болохоор дэргэд нь байгаа угийн залхуу маягийн нөхөр улам хойш суух буруу зуршилтай болчихдог гэмтэй. Харин авхаалжтай сүйхээтэй нэгэн ажилтай анхиатай хүнээс ажилсаг чанарыг нь өвлөн авдаг сайн талтай. Хүн ер нь сайн зүйлийг тусган авахаасаа муу юманд амархан дасамхай. Хүмүүсийн хамгийн амархан эвлэрэн уусдаг гажгуудын нэг нь яах аргагүй залхуурал мөн. “Биеэ тоох болон залхуурах нь бүх гажгуудын хоёр эх булаг болдог” гэсэн санаж явууштай үг байна. Хүнд бий болдог бүх гажгуудын эх булаг болох бие тоох, залхуурах муу зан авираас холхон явахыг залуу хүн бүр хичээцгээ.

Ажилсаг хүнд бурханы ариун мутар өөд татаж туслахад бэлэн, хажууд нь дэлгээтэй байдаг бол залхуу хүнд бугийн бузар савар уруу татаж услахад бэлэн, дэргэд нь сарвайж байдаг юм. Тогтоол ус амархан бохирддог шиг залхуу хүний тархи нь сэтгэхгүй байсаар атаршиж, бие нь ажилгүй байсаар хөшнө. Залхуурал бол хүнд шүглэсэн босоо ороолонгийн сүнс, өөдлөх замд нь тээглэсэн хар гай. Залхуурал авьяас билгийг хөгжүүлэхэд хамгийн том саад тотгор, амжилт ололтыг ахиулахад хамгийн адгийн тээг билээ. Сурч мэдэхэд тархи багласан чөдөр тушаа, судлаж танихад замд тээглэсэн бул хар чулуу, жаргах замын садаа бол залхуурал. “Залхуурлыг эх гэж үзвэл түүний хүү нь хулгай, охин нь өлсгөлөн байдаг” гэж нэрт зохиолч бичжээ.

Залхуугаас заяа зайлдаг гэдэг. Хувь заяагаа төөрүүлж зайлуулахгүйн тулд залхуурлаа таягдан хая. Залхуурал нь давж гаршгүй даваа, туулж баршгүй гол мөрөн огтоос биш. Ямар нэг сайн үйл, үнэнч шударга зүйл бүтээчихээр сэтгэл тэнийгээд хэчнээн сайхан болдогийн адилаар хүн өөртэй нь зууралдсан хамгийн адгийн гажиг болох залхуурлыг даван туулж чадвал үнэхээрийн баяр жаргалыг энэхэн биедээ төдийгүй эргэн тойрны ойр хавийнхандаа омог бардам авчрах болно. “Залхууг эмчлэх сайн эм бол байнгын шударга хөдөлмөр мөн”. Өглөө сэрээд “би юу хийх ёстой вэ?” гэж, орой унтахынхаа өмнө “би юу хийсэн бэ?” гэж өөрөөсөө асууж бай гэж нэгэн мэргэн хүн сургасан. Энэ сургаалийг өдөр бүр мөрдөх гээд үз. Ялангуяа “би юу хийсэн бэ?” гэж өөрөөсөө асуугаад, юу хийснээ эргэцүүлэн бод. Бүтээсэн хийсэндээ бүрэн сэтгэл ханамжтай байгаа бол залхуу хэмээх дотоодын хөнөөлт дайснаас зай барин холхон байна гэж өөрөөрөө бахарх.

“Дэлхий дээр юу ч хийхгүй байхаас илүү хөнөөлтэй, тэсвэрлэшгүй зүйл байхгүй шүү” гэж халагласан суу билэгтний үгийг сургамж болгон тогтоож ав. Хөдөлмөр – баяр баясгалан, залхуурал – гай гамшиг. Ажил хөдөлмөр хүнийг аймшигт гурван хороос ангижруулж өгдөг гэнэ. Тэр хор нь уйтгарлал, гажиг, гачигдал гурав болой. Гурван хорын нэг болох гажигийн хамгийн адгийнх нь залхуурал. Ажилтай хүн уйтгарлахгүй ээ. Зүгээр суулт уйтгарлалын эх нь. “Зүгээр суулт ноёрхож байгаа тэр газар суу билгийн туяа гялалздаггүй, үхэлгүй мөнхийн алдар өөд тэмүүлэл байдаггүй, буяны талаархи төсөөлөл болон бүр түүний бараа нь ч харагддаггүй”. Ажил хөдөлмөр гачигдлын хорыг үндсээр арилган анагаах шидэт үрэл мөн билээ. “Гагцхүү ажил хөдөлмөр л хүмүүсийн сэтгэлийн мананг арилгаж, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдлыг төрүүлэх замаар тэднийг аз жаргалтай болгоно”.

Залхуу зангаа ялан дийлэх сэтгэлийн хүчээ хураан хуримтлуул. Ийм хүчтэй болж байж өөрийн сул талыг ухаарч мэдрэн, даван туулж, засч залруулна. Өөрөө өөрийгөө эрэлхэгээр даван туулах чадвар бол ухаалаг хүн бахархаж болох хамгийн гайхамшигт ололтуудын нэгэн яах аргагүй мөн. “Өөрийгөө эзэмддэг хүн бүхнээс хүчтэй”. Залхуу хэмээх гай түйтгэрийг эгнэгт орхихын тулд өөрийгөө албадаж сурах хэрэгтэй. Хэрэв чи өөрийгөө албадаж, өөрөөсөө өөрөө шаардаж чадахгүй байвал дэргэдээ зуун эрдэмт багш байлгаад ч, тэд хүчгүй байх болно хэмээсэн нэрт сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн үг байна. Өөрийгөө чанга албадаж, өөрийгөө чанд захирч, өөрөөсөө хатуу шаардаж байж залхуурал хэмээх дотоодын дайснаа даран ялж, дийлнэ. Бас дээр нь залхууг дийлэх зориг тэвчээр чамд хэрэгтэй. Албадаад, тэвчээд, зориглоод үз. Чи залхууг төвөггүй ялж чадна. Залхууг ялж чадвал бараан үүлээ хөөсөн тэнгэр цэлмээд ирэхийн адил барайж байсан амьдрал чинь дэвжээд ирэх баяр жаргалыг үзнэ.


| | edit post
Жолооний vнэмлэх

Нэгэн жолооний курсийн эзэн багын сайн найздаа жолооний vнэмлэх єгчээ. Тэгээд бvр шалгалтийг нь єгєх байтугай хичээлд нь ч суулгалгvйгээр шvv. Шинэхэн жолоочид vнэмлэхээ очиж авах ч хэрэг гарсангvй. Сайн найз нь тvvнрvv шуудангаар илгээчихэв. Сайхь эр найзынхаа буянаар нэг ч минутийн зарлагагvй жолооч болчихсондоо баярлана. Тэгээд нэгэн єдєр сайн найздаа баярласнаа илэрхийлж ачыг нь хариулахаар замд гараваа.

Шинэхэн жолооч салхи татулан сvнгэнэж явтал зам хєндлєн гарч явсан нэгэн жаалыг яaх аргагуй мєргєчихєв. Жаал ч удаан тэссэнгvй. Энэ явдал мань жолоочид том сургамж болсон нь мэдээж. Харин нєгєє эрх мэдлээрээ найздаа vнэмлэх бэлэглэчихдэг, осолд єртсєн хєвгvvний аав болох жолооны курсын эзэнд бvр ч хатуу сургамж болоо биз.

Агаарын бємбєлєг

Бяцхан жаал агаарын бємбєлєг заран зогсоо залуу эрийг ихэд шохоорхон харах зуураа, ямар олон бємбєлєг вэ, надад нэг байдаг ч болоосой гэж бодно. Залуу тvvнийг анзаараад жаал руу дєхєхєд жаал хvv зоригоо чангалан, - Ахаа нанад нэгийг єгєєч гэж гуйлаа. Бємбєлєг худалдагч тvvнийг нэг сонжин хараад, - Чамд мєнгє байхгvй юм уу гэж тоомжиргvйхэн асуучихаад яваад єгєв. Бяцхан хvvгийн урам хугаран эргээд ярж байтал єнєєх бємбєлєгнvvд залуу эрийн гараас мултран хєєрч орхив. Тэгээд замын хажууд ургасан нэгэн том хєгшин модонд орооцолдоод тогтчихлоо. Хvv бємбєлєгнvvдийг ажиж зогсоход, нєгєє бємбєлєг худалдагч, Хvvе жаалаа гэж дуудаад, чи энэ бємбєлєгнvvдйиг модноос авч чадвал нэгийг нь аваарай гэв. Жаалхуу баярлан гуйж очоод модонд авирлаа. Тэгээд ойрхон байсан нэлээд хэсгийг нь авав. Харин тэр дээр нарийхан мєчир дээр тогтсон нэг бємбєлєгт хvрч чадсангуй. Хvv, залууд бємбєлєгнvvдийг єгєєд, -Аль нь минийх вэ, та нэгийг аваарай гэсэн шvv дээ гэв. Залуу доогтой хараад, -Чинийх модон дээр vлдчихлээ жаал минь гэлээ. Хvv санаа алдан модон дээрх бємбєлєг рvv нэг хараад, за яахав модон дээр байгаа ч гэсэн нэг бємбєлєгтэй боллоо гэж бодон санаа алдав.

Бялуу

Би єдрийнхєє талхийг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагvй байв. Талхчин: Та жаахан хулээж байхгvй юу, талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хvлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон мeдаль зvvсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо єглєє. Талхчин тvvнд єчигдрийн болов уу гэмээр хуучирсан талх 2-ыг гаргаж ирээд торонд нь хийж єгєв. Би талхчингаас яагаад шинийг єгєєгvйг асуухад талхчин: Єєрєє хусдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал vнээр нь авдаг юм гэлээ. Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хvv бэр хоёроо автомашины ослоор алдчихаад 2 нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд тэднийгээ багахан цалингаараа єдий хvртэл тэтгэж яваа хун дээ гэв. Тvvний яриаг сонсоод надад єрєвдєх сэтгэл тєрж, бага ч гэсэн тус болох юм сан гэж бодов. Тэгээд, зєрvvг нь би тєлчихьэ, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зєвшєєрєн толгой дохиод талхыг шинээр сольж єгєєд, ах гуай та ч азтай хvн юмаа, єнєєдєр таны ихрvvд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Євгєн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хуу минь, єнєєдєр тэдний тєрсєн єдєр болохыг та яж мэдээ вэ? гэв.

Ухаан

Эрт урдьын цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаарус зєєдєг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бєгєєд усных нь тал асгархад хурдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин их ичэд ичиж, харин бvтэн хувин нь єєрєєрєє бахархдаг байв. Иймэрхvv байдлаараа бvтэн 2 жил vргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би єєрєєсєє ихэд ичиж байна. Мєн танаасаа уучлалт гуйхыг хvсч байна гэжээ. - Яагаад? гэж усчин асуухад: - Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дєнгєж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мєнгєє бvгдийг нь авч чаддаггvй шvv дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгvvдийг хараарай гэв. Цєєрхєй хувин буцахдаа замаа хартал vнэхээр сайхан цэцгvvд ургсан байлаа. Гэсэн хэдий ч хурэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: " Замын хажууд зєвхєн чиний талд л цэцгvvд ургасан, харин нєгєє хувингын талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад: - Yvнйи учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн vр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгvvд ургуулсан. 2 жилийн турш би энэхvv цэцгvvдийг тvvж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгvvд байгаагvй бол тvvний гэрт аз жаргал авч ирэхгvй байсан шvv дээ, хэмээн єгvvлжээ.

Эхийн хайр

"Би хvvхдээ харж болох уу?" гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхэд vзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бєгєєд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь тvvнд сайн, єєрєє сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусаддтай нєхєрлє" гэх боловч єрєвдєн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй ю?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно" гэжээ. Тиймээс хvvгийнх нь тєлєє хоёр чихээ єгєх хvнийг эрж хайж эхлэв. хоёр жил єнгєрсний хойно нэгэн єдєр аав нь "Хvv минь чамд чихээ єгєх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ єгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ тєрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон бай на. Олон жил єнгєрсний хойно хvv аав дээрээ оч оод "Надад ийм их тус бол сон хvнийг хэлж єгєєч. Би єдий хvртэл тэр хvний тєлєє юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний тєлєє юу ч хийж чадагхvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах тєрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

Тоглоом

Энэ дэлхий дээр хvн тєрєлхтєн vvсч бий болохоос ємнє хvний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэгхvй дэмий сэлгvvцдэг байлаа. Нэгэн єдєр хэн нэг нь нуугдаж тоглох санал гаргасанд бvгд зєвшєєрсєн байна. Гэтэл СОЛИOТ модонд нvvрээ наан тоолж, Хамгийн тvрvvнд САНДРАЛ паниканд орж хамгийн тvрvvнд таарсан газраа нуугдав. БАЯРЛАХ СЭТГЭЛ цэцэгт хурээлэн дундуур гvж, УЙТГАР ГУНИГ амьдралын хатуу жєтvvг бодон уйлан асгаруулав. АТААРХАЛ болохоор СЭТГЭЛИЙН ХЄЄРЄЛЄЄС зуурсаар єндєр хаданд гарчихав. ГЭНЭН зан модны ард, ЗОРИГ хамгийн єндєр одонд, ХАЙР тэнгисийн мандалд, ШУДАРГА кактусын талбайд нуугдахад, ХУДАЛ ХУУРМАГ чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ... СOЛИOТ 86-87-88-89... гээд тоолсоор байв. Гэтэл ДУРЛАЛ ганцаархнаа нуугдаагvй vлджээ. 91-92-93... ДУРЛАЛ сандран гvсээр сарнай цэцгийн талбайд нуугджээ. ...98-99-100 СОЛИOТ тоолж дуусаад эргэж хараад хамийн тvрvvнд ХЭРЭГ ДУРЛАМТГАЙГ олов. Тэрбээр хамгийн тvрvvнд хэнийг олох болоо гэж толгойгоо шовоолгосоор байгаад баригдав. ЗАЛХУУ занг олов Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь ШУДАРГЫГ кактусын талбайгаас, модны араас ГЭНЭН занг, харин ЭРГЭЛЗЭЭГ хашаан дээрээс олов. Тэр хашааны аль талд нь нуугдах вэ, гэж бодсоор зогсож байв. ДУРЛАЛААС бусад бvгдийг нь олов. Дурлалыг олоогvйдээ галзууртлаа уурлаж, бvх газрыг нэгжсэн боловч тvvнийг олсонгvй. АТААЦХ зан ДУРЛАЛД атаархан сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж СОЛИЄТ чихэнд сэмхэн шивэгнэжээ. СОЛИЄТ гартаа жад бариад тийш гvйж ДУРЛАЛЫГ хармагц уурлан тvvн рvv шидтэл нvдийг н оночихов. Тэгээд vнэхээр харамсаж "Би юу хийхих нь энэ вэ?, ях вэ?" гэж асуухад нь ДУРЛАЛ, "нэгэнт чи миний нvдийг эргvvлж єгч чадахгvйгээс хойш амьдралын минь туршид хєтєч минь бол" гэжээ... ТЭР цАГААС ХОЙШ ДУРЛАСАН ХУН СОХОР ЮМ ШИГ БОЛЖ, юу ч ХИЙХЭЭС БУц АХГYЙ СОЛИOТOЙ БОЛДОГ БОЛЖЭЭ.
| | edit post

Distributed by Ambaga