Сайн уу? Блог засвартай байгаа

Showing posts with label Завхан. Show all posts
Showing posts with label Завхан. Show all posts
Завхан аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн Төв нь Завхан нутгаас Улаанбаатар хотын их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд болон ажиллаж амьдарч байгаа залуусынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залуучууд оюутныхаа хөгжилд тус дэм үзүүлэх, үүгээрээ дамжуулан эх орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх зорилготой байгуулагдан тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид таван жилийн ойгоо оюутан залуус, нутгийн ахан дүүстэйгээ хамт энэ сарын 27-ны өдөр Олон улсын “НАЙРАМДАЛ” төвд зохион байгуулах гэж байна. Тус ойн арга хэмжээнд оролцох оюутнууд нь сумдын оюутны зөвлөлтэйгээ хамтран нэгдсэн нэг зохион байгуулалттайгаар оролцох юм. Ойн арга хэмжээнд Завхан нутгаас төрөн гарсан төрийн болон нийгэм эдийн засгийн салбарт улсдаа тэргүүлэн бидний бахархал болж байгаа ах эгч нар маань оролцоно гэсэн шүү. Эндээ л гэж нэг нууцыг задлахад өнгөрсөн зун сумдын оюутнуудын зохион байгуулж хийсэн “МИНИЙ ГОЁ СУМ” аяныг дүгнэж тэргүүн байр эзэлсэн хамт олныг шалгаруулна.

Хэрвээ та бидэнтэй нэгдэж таван жилийн ойн арга хэмжээнд оролцохыг хүсвэл сумынхаа Оюутны зөвлөлд хандан TAX-аа авах боломжтой. ТАХ-ны үнэ 4999 төгрөг хариулт болгож нэг төгрөг өгнө. Тэрхүү нэг төгрөгийг та өөртөө хадгалан СУПЕР хонжвортой сугалаанд оролцох хэрэгтэй болно. Сугалаанд юу өгөхийг одоогоор нууцлаж байгаа бөгөөд тухайн үед азтан болсон хүмүүсийг шоконд оруулахаар тийм бэлэгийг бэлдэж байна. Мөн олон олон сонирхолтой зүйл таныг хүлээж байна шүү. Та энэ мэдээллийг уншаад сумынхаа оюутны зөвлөлийн дарга болон таньдаг найз нөхөдрүүгээ утас цохин хамт явахыг уриална гэж найдаж байна. За ингээд 2009 оны 09-р сарын 27-ны өдөр Завхан гэж цохилох зүрхтэй оюутан залуус та бүхнийг “ЗАЗОХТ 5-н ЖИЛ” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эх сурвалж: http://otgontenger.mn/
| | edit post
“Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)”-ын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр санаачилж, Засгийн Газраас манай орны эрдэмтэд, улс төрчид, иргэдийн өргөн оролцоотойгоор боловсруулж, УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2009-2021 он)”-д тулгуурлан боловсруулав.

Аймгийн цогц бодлогын төслийг боловсруулахдаа өнөөдөр зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан тогтолцоот орнуудад өргөн хэрэглэж байгаа индикатив төлөвлөлтийн аргазүйг хэрэглэсэн болно. Мөн эдийн засаг-математикийн загвараар аймгийн эдийн засгийн өсөлтийн болон эдийн засгийн салбарын бүтцийн хэтийн төлвийг тооцоолон тусгав.

“Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого(2009-2021 он)”-ын төслийг Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, Бүс нутгийн хөгжлийн судалгаа, сургалтын төвд Үндэсний хөгжлийн хүрээлэн(ҮХХ)-гийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Цэдэндамба (багийн ахлагч), секторын эрхлэгч, докторант М.Нямгэрэл, доктор П. Гантөмөр, магистр Б.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй баг, МУИС-ийн Завхан аймаг дахь Эдийн засгийн салбар сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Б.Дэмид нарын багийн оролцоотойгоор боловсруулаад байна.

“Завхан аймгийн хөгжлийн цогц бодлого”-ын төслийг ҮХХ-гийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн сайжруулсны зэрэгцээ Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж гарсан саналыг тусгаад байна.

Цогц бодлогын төслийг Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахын өмнө аймгийн нийт сумдын түвшинд болон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Агентлагуудын түвшинд хэлэлцүүлэн санал авч тусгах шаардлагатай байгаа болно.

Дэлгэрэнгүйг энд дарж татаж аваад уншина уу!
| | edit post

Distributed by Ambaga