Сайн уу? Блог засвартай байгаа

Сая сувгаа TV9-ийн хоёрдугаар суваг дээр тавьсан чинь нэг барилдаж ноцолдсон хачин спорт гарч байна. Гэхдээ америк хөл бөмбөг бол биш. Уул нь их төстэй юм байна лээ. Гэхдээ ялгаатай нь хамгаалалтгүй тоглодог бараг л зодолдох шахаад мөргөлдөөд тоглож байх юм. Хараад, сонсоод байхнээ РЕГБИ-ийн спорт гэдэг бололтой. Монголын Регби Шигшээ багийнхан Узбекистан улсын Ташкент хотод, Азийн Регби холбооноос зохиож буй Азийн Таван үндэстэний чансаа ахиулах тэмцээнд очиж тоглоод талбайн эзэн багтай тоглоод хожиж орхилоо. Өмнө нь нэг багтай тоглоод хожигдсон гэнэ. Узбекстаныг хожоод их л баяртай байгаа нь харагдлаа.

Гэтэл :-) тэдэн дунд нэг таньдаг хүн явж байна аа.

Манай сургуулийг (Завхан. Тосонцэнгэл. Нэгдүгээр сургууль) 2001 онд төгссөн Энхдолгион (Молиг гэхээд бүгд л таних байх). Арван жилд байхдаа барилддаг, сагс тоглодог мөн вольбол ч сайн тоглодог. Ер нь бүх төрлийн л спортод сайн, аймгийн хичнээн ч удаагийн аврага болсон юм бүү мэд. Лав л аймаг явах болгондоо л оролцсон бүх төрөлдөө аврага болоод ирдэг байсан. Би тэр үед дөнгөж 4,5-р ангид л байсан байх. Тэхээр бүх амжилтыг нь яг сайн мэдэхгүй байна. Лав л нээх лаг ах яваад байдаг байсан хэ хэ. Нээрээ бас физикийн олимпиадад оролцоод байдаг байсан байх шүү.

Сүүлд Их-Уул сумын наадамд түрүүлж сумын начин болсон. Аймгийн начин, заан, арслан болчихсон ч байж магадгүй. Яг мэдэж байгаа хүн байвал сэтгэгдэл дээр бичээрэй.
Ямар ч л байсан манай шинэ хөгжиж байгаа спортоор хичээллээд бүр АТАШ тэмцээнд амжилттай оролцоод хожил аваад явж байгааг нь хараад их бахархлаа.
Регбиг гараар тоглодог хөл бөмбөг гэж ойлгож болно. Онцлог нь бөмбөгөө урагш нь биш арагш дамжуулж эсрэг багийн хаалганд оруулах зарчимаар явагддаг багийн спорт. Анх Англиас тэртээ 1823 онд үүссэн бөгөөд дэлхийн хэмжээнд бөмбөгөөр тоглодог спортуудаас хоёрдугаарт буюу хөлбөмбөгийн дараа ордог томоохон спортын нэг. Долоо, арав, арван таваар баг болон тоглодог .


Регби бол эр зоригийн спорт. Америк хөлбөмбөгийнх шиг хамгаалалтын малгай сэлт гэж байдаггvй. Тиймээс тамирчин бие махбодь, сэтгэл санааны хувьд өндөр тvвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Талдаа л 40 минутын хугацаанд бараг завсарлагагvй тоглоно. Регбийн шипи гэхэд маш олон хадаастай.

Регбийн холбооны шавыг Монголд 2003 онд тавьсан. Холбооны Тэргүүн нь Монгол Улсын Гарьд Цэрэнпунцаг гэнэ. Монголын регбийн холбоо 2004 онд Азийн, 2005 онд Олон улсын холбоонд гишvvнээр элссэн. Олон улсын регбийн холбооны 100 дахь гишvvн. Манай регбичдийн олонх нь бөх юм.



| edit post
1 Response to 'Энхдолгион: Регбигийн тоглогч'
  1. Ambaga
    http://tosontsengel.blogspot.com/2009/09/blog-post_04.html?showComment=1252121575791#c5593055034802720651'> September 4, 2009 at 8:32 PM

    Молиг тэр дээд талын зурганы хамгийн зүүн талд сууж байгаа нь. Харин доод талын хоёр зурган дээр цаад талд нь харагдаж байгаа.

     

Post a Comment

Distributed by Ambaga