Сайн уу? Блог засвартай байгаа

Завхан аймгийн Залуучууд Оюутны Хөгжлийн Төв нь Завхан нутгаас Улаанбаатар хотын их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд болон ажиллаж амьдарч байгаа залуусынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залуучууд оюутныхаа хөгжилд тус дэм үзүүлэх, үүгээрээ дамжуулан эх орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх зорилготой байгуулагдан тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид таван жилийн ойгоо оюутан залуус, нутгийн ахан дүүстэйгээ хамт энэ сарын 27-ны өдөр Олон улсын “НАЙРАМДАЛ” төвд зохион байгуулах гэж байна. Тус ойн арга хэмжээнд оролцох оюутнууд нь сумдын оюутны зөвлөлтэйгээ хамтран нэгдсэн нэг зохион байгуулалттайгаар оролцох юм. Ойн арга хэмжээнд Завхан нутгаас төрөн гарсан төрийн болон нийгэм эдийн засгийн салбарт улсдаа тэргүүлэн бидний бахархал болж байгаа ах эгч нар маань оролцоно гэсэн шүү. Эндээ л гэж нэг нууцыг задлахад өнгөрсөн зун сумдын оюутнуудын зохион байгуулж хийсэн “МИНИЙ ГОЁ СУМ” аяныг дүгнэж тэргүүн байр эзэлсэн хамт олныг шалгаруулна.

Хэрвээ та бидэнтэй нэгдэж таван жилийн ойн арга хэмжээнд оролцохыг хүсвэл сумынхаа Оюутны зөвлөлд хандан TAX-аа авах боломжтой. ТАХ-ны үнэ 4999 төгрөг хариулт болгож нэг төгрөг өгнө. Тэрхүү нэг төгрөгийг та өөртөө хадгалан СУПЕР хонжвортой сугалаанд оролцох хэрэгтэй болно. Сугалаанд юу өгөхийг одоогоор нууцлаж байгаа бөгөөд тухайн үед азтан болсон хүмүүсийг шоконд оруулахаар тийм бэлэгийг бэлдэж байна. Мөн олон олон сонирхолтой зүйл таныг хүлээж байна шүү. Та энэ мэдээллийг уншаад сумынхаа оюутны зөвлөлийн дарга болон таньдаг найз нөхөдрүүгээ утас цохин хамт явахыг уриална гэж найдаж байна. За ингээд 2009 оны 09-р сарын 27-ны өдөр Завхан гэж цохилох зүрхтэй оюутан залуус та бүхнийг “ЗАЗОХТ 5-н ЖИЛ” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эх сурвалж: http://otgontenger.mn/
| edit post
0 Response to 'ЗАЗОХТ-ийн 5-н жилийн ойн баяр'

Post a Comment

Distributed by Ambaga