Сайн уу? Блог засвартай байгаа

Showing posts with label Форекс. Show all posts
Showing posts with label Форекс. Show all posts
Тэргүүлэгч үзүүлэлтүүд

Conference Board-аас сар бүр гаргадаг тэргүүлэгч үзүүлэлтүүдийн нийлбэр индекс (the composite index of leading indicators) нь ирэх саруудад болох магадлалтай эдийн засгийн өөрчлөлтүүдийг урьдчилан таамаглахад хэрэглэгддэг. Тус индекс нь ерөнхий эдийн засаг өөрчлөгдөхөөс өмнө өөрчлөгдөх хандлагатай байдаг дараах арван үзүүлэлтээс бүрдэнэ.


1. Үйлдвэрлэлийн ажилчидын дундаж ажилласан цаг, долоо хоногийн дундажаар
2. Ажилгүйдлийн даатгалд хамрагдах өргөдлийн тоо, дундажаар
3. Хэрэглэгчидийн бараа материал худалдан авах захиалгын дүн
4. Шинэ эд бараа, таваарыг үйлдвэрлэгчээс худалдагчид хүргэх хурд
5. Хамгаалалтын бус үйлдвэрлэлийн хэрэгсэлийн шинэ захиалгы дүн
6. Оршин суугчидад олгосон шинэ барилга барих зөвшөөрлийн дүн
7. S&P 500 хувьцааны индекс
8. Инфляци болон түүнд тохируулсан мөнгөний нийлүүлэлт (M2)
9. Урт болох богино хугацааны хүүгийн түвшиний хоорондын далайц
10. Хэрэглэгчийн мэдрэмж

Эдийн засгийн оролцогчидын олонхи нь ойрын ирээдүйд юу болохыг таамаглахын тулд тэргүүлэгч үзүүлэлтүүдийн нийлбэр индексийг ашигладаг. Тэргүүлэгч үзүүлэлтүүдийн нийлбэр индексийг бизнесийн мөчлөг болон ерөнхий эдийн засгийн нөхцөл байдалтай холбож үзэх замаар хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчид шийдвэр гаргахдаа ашигадаг.

Хоцрогдолтой үзүүлэлтүүд

Conference Board-аас сар бүр гаргадаг хоцрогдолтой үзүүлэлтүүдийн нийлбэр индекс нь өнгөрсөн сарууд дахь эдийн засгийн өөрчлөлтүүдийн чиглэлийг баталгаажуулдаг. Энэ индекс нь ерөнхий эдийн засаг өөрчлөгдсөний дараа өөрчлөгдөх хандлагатай байдаг дараах үзүүлэлтүүдийдээс бүрдэнэ.

1. Худалдааны болон үйлдвэрлэлийн салбарт олгогдсон зээлийн төлөгдөөгүй байгаа дүн
2. Үйлчилгээний салбар дахь хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт
3. Нэгж хөдөлмөрийн гарц дахь хөдөлмөрийн зардлын өөрчлөлт
4. The ratio of manufacturing and trade inventories to sales made
5. Хэрэглэгчидэд олгосон зээлийн төлөгдөөгүй байгаа дүн болон хувийн орлогын харьцаа
6. Банкны зээлийн суурь хүүний (prime rate) өөрчлөлтийн дундаж
7. Ажил эрхлэлтийн дундаж хугацаа

Тэргүүлэгчи үзүүлэлтүүдийн нийлбэр индекс нь ирэх сарын эдийн засгийн үйл ажиллагааг хэмжиж таамаглаж байхад хоцрогдолтой үзүүлэлтүүдийн нийлбэр индекс нь үйл явдлууд болоод өнгөрсний дараа буюу одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлсэн эдийн засагчидын үнэлгээг баталгаажуулахад хэрэглэгддэг.
| | edit post
MetaTrader Forex арилжааны платформтой холбоотой MT4 Forex индикаторуудыг ашиглан өөрийн форекс арилжааны гүйцэтгэлээ хөгжүүлэх боломж байна. Та эдгээр индикатор буюу үзүүлэлтүүдийг ашиглан өөрийн форекс арилжааны стратегиа хөгжүүлэх боломжтой ба арилжааны сигналуудыг амархан ойлгодог болох боломжтой. Мөн та өөрийн форекс арилжааны дансаа ашиглахаасаа өмнө эдгээр үзүүлэлтүүдийг чөлөөтэй өөрчлөх боломжтой.

Aroon Up & Down: Энэхүү MetaTrader индикатор нь тухайн хугацаан дахь хамгийн их/хамгийн бага утгууд дээр тулгуурладаг ба стандарт MT4 индикаторуудад ашиглагддаггүй. Энэ үзүүлэлтийн цонх нь хоёр ялгаатай шугаман графикийг харуулсан байдаг. Энэ нь трендийн өөрчлөлтийг тодорхойлоход маш чухал үүрэгтэй.

BB MACD:
BB Moving Average Convergence Divergence буюу гэсэн үгний товчлол буюу энэхүү MT үзүүлэлт нь moving averages буюу шилжүүлэгдсэн дундаж болон standard deviation буюу стандарт алдаа зэрэг үзүүлэлт дээр тулгуурладаг. Энэ индикатор нь трендийн эхлэл болон төсгөл, мөн трендийн хүчийг тодорхойлоход ашиглагддаг.

Beginner:
Энэ индикатор нь тухайн хугацаан дахь трендийн экстрем (хамгийн их/хамгийн баг) утгуудыг шууд тэмдэглэн харуулдаг ба танд одоогийн трендийн сувгуудыг ойлгоход туслах болно.

BMA: Уламжлалт MT4 шилжүүлэгдсэн дундаж функционал хамааралыг хадгалдаг шилжүүлэгдсэн дундаж индикаторын өргөтгөл ба Band Moving Average гэсэн үгний товчлол юм. Мөн хэлбэлзлийг илэрхийлсэн хоёр шугаман график байдаг. Энэ хоёр шугамын нэг нь гол шугамнаас 2% дээгүүр, нэг нь гол шугамнаас 2% доогруур зурагдсан байдаг.

CCI Arrows: CCI үзүүлэлт нь график дээр хөх болон улаан сумнуудыг зурах замаар танд арилжааны талаарх сигналуудыг өгч байдаг. Хөх сум нь өсч эхлэх цэг бол улаан цаг нь ханш унаж эхлэх цэгийг тэмдэглэнэ.

Fisher:
Өгөгдсөн хугацаанд дахь хамгийн их болон хамгийн бага түвшингүүдийг олдог. Эдгээр түвшингүүдээс хамаарах одоогийн үнийг хамааралыг тогтооход хэрэглэх ба мөн трендийн гистограммыг зурж үзүүлдэг. Гистограмм дээр өсөх трендийг ногоон шугамаар тэмдэглэн үзүүлдэг бол буурах трендийг улаан шугамаар тэмдэглэн үзүүлдэг.

Float:
Энэхүү MetaTrader индикатор нь хамгийн сүүлийн трендүүдийг шинжлэх ба валютын ханшын өгөгдлийг ашиглан трендийн эхлэл/төгсгөлийг ялгаатай цонхуудад харуулахыг оролддог. Энэ нь мөн гол графикын цонхон дээр Fibonacci-ийг дүрслэн үзүүлдэг.

Traders Dynamic Index:
Энэхүү индикатор нь трендийн чиглэлийг заах ба мөн зах зээлийн өөрчлөлт болон трендийн хүчийг өөр өөр цонхуудад харуулдаг. Энэ нь хурдан хугацаанд ашиг олохын тулд валютыг богино хугацаанд худалдан авч, худалдах тал дээр янз бүрийн олон арилжааны хэлбэртэй тохирдог. Үүнийг ашиглахад хэрэгтэй кодын тайлбаруудыг уншиж чаддаг байх хэрэгтэй.

TzPivots:
Өдөр бүрийн pivot points буюу суурь цэг (A technical indicator derived by calculating the numerical average of a particular stock's high, low and closing prices)-ийг нарийн тооцож харуулдаг үзүүлэлт юм. Арилжаанд оролцогчид суурь цэгийн тооцохын тулд дараах хоёр параметр мэдэж байх ёстой. Үүнд: LocalTimeZone буюу орон нутгийн цагийн бүс- MT4 арилжааны серверийн цагийн бүс (жишээлбэл,"-5" бол Нью-Иоркын цаг) болон DestTimeZone буюу биржийн арижааны үеийн цагийн бүс (жишээ нь. “+9” бол Токиогийн арилжааны цаг)

Var Mov Avg:
Энэ индикатор нь ялгаатай хугацаан дахь шилжүүлэгдсэн дундажууд дээр тулгуурладаг. Энэ нь валют худалдах/худалдан авах ханшийн сигналуудыг өгч байдаг ба мөн одоогийн трендийн талаарх мэдээллийг өгч байдаг. Мөн энэ индикатор нь хэдийн хаах, хэдийн нээх талаарх сигналыг өгдөг.

Эх сурвалж: http://ambaga.blogspot.com/
| | edit post

Distributed by Ambaga