ТА БҮХЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИЙН СУРГАМЖИТ “ТИТЭМ ҮГС”-ИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
/НИЙТ 41 БИЧЛЭГИЙГ ФАЙЛААР ХАВСАРГАЛАА. ТАТАЖ АВААД ӨДӨРТ НЭГ НЭГЭЭР НЬ УНШААРАЙ. :-) БИЧЛЭГҮҮДИЙГ HTTP://DAYARMONGOL.COM САЙТААС АВЧ НЭГТГЭЛЭЭ/
ЗАЛХУУГ ЗАЙЛУУЛЪЯ
Дайсантайгаа хайр найргүй тэмц. Дайснаа ялж байж чи хүний дайтай хүн явна. Чиний амьдралын замд хөнөөгч дайсан мундахгүй хөндөлсөнө. Дайсан ил далд, гадна дотор хаа сайгүй бий. Хүний амьдралд гаднаас учруулах аюулаас дотроос хөнөөх атаатан илүү хорлонтой. Гадны аюул шууд заналхийлдэг бол дотоодын дайсан зугуухан мэрж доройтуулна. Дотроос хөнөөх атаатан тийм ч цөөн биш. Тэрхүү атаатныг хүн өөрөө зохион бүтээж, өсгөн торниулж, өөрийнхөө эсрэг турхирах нь гол гонсойм харамсмаар. Хүний амьдралын дотоод дайснууд дотроос адгийн хорлогч нь залхуурал билээ. Гадаа хэвтсэн төмөр дотроо зүгээр байвч гаднаасаа зэвэнд идэгддэг бол залхуурч хэвтсэн бие гаднаа зүгээр мэт байвч дотроосоо зэвэнд баригддаг юм.
/НИЙТ 41 БИЧЛЭГИЙГ ФАЙЛААР ХАВСАРГАЛАА. ТАТАЖ АВААД ӨДӨРТ НЭГ НЭГЭЭР НЬ УНШААРАЙ. :-) БИЧЛЭГҮҮДИЙГ HTTP://DAYARMONGOL.COM САЙТААС АВЧ НЭГТГЭЛЭЭ/
ЗАЛХУУГ ЗАЙЛУУЛЪЯ
Дайсантайгаа хайр найргүй тэмц. Дайснаа ялж байж чи хүний дайтай хүн явна. Чиний амьдралын замд хөнөөгч дайсан мундахгүй хөндөлсөнө. Дайсан ил далд, гадна дотор хаа сайгүй бий. Хүний амьдралд гаднаас учруулах аюулаас дотроос хөнөөх атаатан илүү хорлонтой. Гадны аюул шууд заналхийлдэг бол дотоодын дайсан зугуухан мэрж доройтуулна. Дотроос хөнөөх атаатан тийм ч цөөн биш. Тэрхүү атаатныг хүн өөрөө зохион бүтээж, өсгөн торниулж, өөрийнхөө эсрэг турхирах нь гол гонсойм харамсмаар. Хүний амьдралын дотоод дайснууд дотроос адгийн хорлогч нь залхуурал билээ. Гадаа хэвтсэн төмөр дотроо зүгээр байвч гаднаасаа зэвэнд идэгддэг бол залхуурч хэвтсэн бие гаднаа зүгээр мэт байвч дотроосоо зэвэнд баригддаг юм.
“Залхуурал бол хүн хийж чаддаг зүйлээ мартаж, чаддаггүй зүйлдээ суралцдаггүй хортой бүхний эх юм” гэж олон зууны тэртээ Украйны нэгэн зүтгэлтэн хэлжээ. Үнэн үг. Мянган жилийн тэртээ залхуурал хэмээх энэ дотоод дайсан хүн төрөлхтнийг зовоож байж, одоо бүр ч их зовоож байна. Залхуурал нэгэнт муу муухай, хортой бүхний эх ундарга юм бол түүнийг дайснаа гэж үзэн, жинхэнэ дайн зарлах учиртай. Энэ хатуу ширүүн тэмцэлд ялж чадсан хүн, өөрөөр хэлбэл залхуурлыг давж гарсан хүн амжилтанд лавтай хүрнэ. Залхуу хүн онцгой амжилт олж, оргилд гарч байсан баримт хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнгүй. “Залхуу хүний мөн чанар нь бүх салбарт хир тааруухан явдал байдаг”. Залхуураад зүгээр суугаад байвал хамгийн гайхамшигтай авьяас билэг ч унтран мөхдөг гэдэг нь нэмэлт тайлбаргүй үнэн. Хувийн зохион байгуулалт, замбараа муутайхан хүмүүс залхуу байх нь тэдний нийтлэг дүр төрх. Залхуу хүн цагийн үнэ цэнийн талаар тун маруухан ойлголттой.
Залхуучууд ямагт ямар нэгэн зүйл хийхээр завдаад ёс юм шиг алгуурлан хойш тавих нь тэдний нийтлэг шинж. Маргааш, дараа болъё гэдэг үг залхуучуудын амны уншлага. Залхуучуудын хөдөлгөөн аажуу, босч суух нь хүртэл удаан. Үг яриа нь бүр залхуутай. Түүнээ дагаад сэтгэлгээ нь хүртэл удаан, ойлгоц нь ч алгуур. Хүний араар суух нь тэдний ёс юм шиг түгээмэл араншин. Ажилсаг, завгүй хүний дэргэд залхуу хүн байх шиг тээртэй юм үгүй. Ажилсаг хүнд залхуучууд нүдэнд орсон хог, шүдэнд тээглэсэн мах адил үзэгдэнэ. Ажилсаг хүний дэргэд удаан байсан хүн залхуу болчих явдал бий. Ажилсаг хүн юм юманд хурдтай. Ажлыг нь шүүрч аваад хийчихдэг болохоор дэргэд нь байгаа угийн залхуу маягийн нөхөр улам хойш суух буруу зуршилтай болчихдог гэмтэй. Харин авхаалжтай сүйхээтэй нэгэн ажилтай анхиатай хүнээс ажилсаг чанарыг нь өвлөн авдаг сайн талтай. Хүн ер нь сайн зүйлийг тусган авахаасаа муу юманд амархан дасамхай. Хүмүүсийн хамгийн амархан эвлэрэн уусдаг гажгуудын нэг нь яах аргагүй залхуурал мөн. “Биеэ тоох болон залхуурах нь бүх гажгуудын хоёр эх булаг болдог” гэсэн санаж явууштай үг байна. Хүнд бий болдог бүх гажгуудын эх булаг болох бие тоох, залхуурах муу зан авираас холхон явахыг залуу хүн бүр хичээцгээ.
Ажилсаг хүнд бурханы ариун мутар өөд татаж туслахад бэлэн, хажууд нь дэлгээтэй байдаг бол залхуу хүнд бугийн бузар савар уруу татаж услахад бэлэн, дэргэд нь сарвайж байдаг юм. Тогтоол ус амархан бохирддог шиг залхуу хүний тархи нь сэтгэхгүй байсаар атаршиж, бие нь ажилгүй байсаар хөшнө. Залхуурал бол хүнд шүглэсэн босоо ороолонгийн сүнс, өөдлөх замд нь тээглэсэн хар гай. Залхуурал авьяас билгийг хөгжүүлэхэд хамгийн том саад тотгор, амжилт ололтыг ахиулахад хамгийн адгийн тээг билээ. Сурч мэдэхэд тархи багласан чөдөр тушаа, судлаж танихад замд тээглэсэн бул хар чулуу, жаргах замын садаа бол залхуурал. “Залхуурлыг эх гэж үзвэл түүний хүү нь хулгай, охин нь өлсгөлөн байдаг” гэж нэрт зохиолч бичжээ.
Залхуугаас заяа зайлдаг гэдэг. Хувь заяагаа төөрүүлж зайлуулахгүйн тулд залхуурлаа таягдан хая. Залхуурал нь давж гаршгүй даваа, туулж баршгүй гол мөрөн огтоос биш. Ямар нэг сайн үйл, үнэнч шударга зүйл бүтээчихээр сэтгэл тэнийгээд хэчнээн сайхан болдогийн адилаар хүн өөртэй нь зууралдсан хамгийн адгийн гажиг болох залхуурлыг даван туулж чадвал үнэхээрийн баяр жаргалыг энэхэн биедээ төдийгүй эргэн тойрны ойр хавийнхандаа омог бардам авчрах болно. “Залхууг эмчлэх сайн эм бол байнгын шударга хөдөлмөр мөн”. Өглөө сэрээд “би юу хийх ёстой вэ?” гэж, орой унтахынхаа өмнө “би юу хийсэн бэ?” гэж өөрөөсөө асууж бай гэж нэгэн мэргэн хүн сургасан. Энэ сургаалийг өдөр бүр мөрдөх гээд үз. Ялангуяа “би юу хийсэн бэ?” гэж өөрөөсөө асуугаад, юу хийснээ эргэцүүлэн бод. Бүтээсэн хийсэндээ бүрэн сэтгэл ханамжтай байгаа бол залхуу хэмээх дотоодын хөнөөлт дайснаас зай барин холхон байна гэж өөрөөрөө бахарх.
“Дэлхий дээр юу ч хийхгүй байхаас илүү хөнөөлтэй, тэсвэрлэшгүй зүйл байхгүй шүү” гэж халагласан суу билэгтний үгийг сургамж болгон тогтоож ав. Хөдөлмөр – баяр баясгалан, залхуурал – гай гамшиг. Ажил хөдөлмөр хүнийг аймшигт гурван хороос ангижруулж өгдөг гэнэ. Тэр хор нь уйтгарлал, гажиг, гачигдал гурав болой. Гурван хорын нэг болох гажигийн хамгийн адгийнх нь залхуурал. Ажилтай хүн уйтгарлахгүй ээ. Зүгээр суулт уйтгарлалын эх нь. “Зүгээр суулт ноёрхож байгаа тэр газар суу билгийн туяа гялалздаггүй, үхэлгүй мөнхийн алдар өөд тэмүүлэл байдаггүй, буяны талаархи төсөөлөл болон бүр түүний бараа нь ч харагддаггүй”. Ажил хөдөлмөр гачигдлын хорыг үндсээр арилган анагаах шидэт үрэл мөн билээ. “Гагцхүү ажил хөдөлмөр л хүмүүсийн сэтгэлийн мананг арилгаж, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байдлыг төрүүлэх замаар тэднийг аз жаргалтай болгоно”.
Залхуу зангаа ялан дийлэх сэтгэлийн хүчээ хураан хуримтлуул. Ийм хүчтэй болж байж өөрийн сул талыг ухаарч мэдрэн, даван туулж, засч залруулна. Өөрөө өөрийгөө эрэлхэгээр даван туулах чадвар бол ухаалаг хүн бахархаж болох хамгийн гайхамшигт ололтуудын нэгэн яах аргагүй мөн. “Өөрийгөө эзэмддэг хүн бүхнээс хүчтэй”. Залхуу хэмээх гай түйтгэрийг эгнэгт орхихын тулд өөрийгөө албадаж сурах хэрэгтэй. Хэрэв чи өөрийгөө албадаж, өөрөөсөө өөрөө шаардаж чадахгүй байвал дэргэдээ зуун эрдэмт багш байлгаад ч, тэд хүчгүй байх болно хэмээсэн нэрт сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн үг байна. Өөрийгөө чанга албадаж, өөрийгөө чанд захирч, өөрөөсөө хатуу шаардаж байж залхуурал хэмээх дотоодын дайснаа даран ялж, дийлнэ. Бас дээр нь залхууг дийлэх зориг тэвчээр чамд хэрэгтэй. Албадаад, тэвчээд, зориглоод үз. Чи залхууг төвөггүй ялж чадна. Залхууг ялж чадвал бараан үүлээ хөөсөн тэнгэр цэлмээд ирэхийн адил барайж байсан амьдрал чинь дэвжээд ирэх баяр жаргалыг үзнэ.
Post a Comment