MetaTrader Forex арилжааны платформтой холбоотой MT4 Forex индикаторуудыг ашиглан өөрийн форекс арилжааны гүйцэтгэлээ хөгжүүлэх боломж байна. Та эдгээр индикатор буюу үзүүлэлтүүдийг ашиглан өөрийн форекс арилжааны стратегиа хөгжүүлэх боломжтой ба арилжааны сигналуудыг амархан ойлгодог болох боломжтой. Мөн та өөрийн форекс арилжааны дансаа ашиглахаасаа өмнө эдгээр үзүүлэлтүүдийг чөлөөтэй өөрчлөх боломжтой.
Aroon Up & Down: Энэхүү MetaTrader индикатор нь тухайн хугацаан дахь хамгийн их/хамгийн бага утгууд дээр тулгуурладаг ба стандарт MT4 индикаторуудад ашиглагддаггүй. Энэ үзүүлэлтийн цонх нь хоёр ялгаатай шугаман графикийг харуулсан байдаг. Энэ нь трендийн өөрчлөлтийг тодорхойлоход маш чухал үүрэгтэй.
BB MACD: BB Moving Average Convergence Divergence буюу гэсэн үгний товчлол буюу энэхүү MT үзүүлэлт нь moving averages буюу шилжүүлэгдсэн дундаж болон standard deviation буюу стандарт алдаа зэрэг үзүүлэлт дээр тулгуурладаг. Энэ индикатор нь трендийн эхлэл болон төсгөл, мөн трендийн хүчийг тодорхойлоход ашиглагддаг.
Beginner: Энэ индикатор нь тухайн хугацаан дахь трендийн экстрем (хамгийн их/хамгийн баг) утгуудыг шууд тэмдэглэн харуулдаг ба танд одоогийн трендийн сувгуудыг ойлгоход туслах болно.
BMA: Уламжлалт MT4 шилжүүлэгдсэн дундаж функционал хамааралыг хадгалдаг шилжүүлэгдсэн дундаж индикаторын өргөтгөл ба Band Moving Average гэсэн үгний товчлол юм. Мөн хэлбэлзлийг илэрхийлсэн хоёр шугаман график байдаг. Энэ хоёр шугамын нэг нь гол шугамнаас 2% дээгүүр, нэг нь гол шугамнаас 2% доогруур зурагдсан байдаг.
CCI Arrows: CCI үзүүлэлт нь график дээр хөх болон улаан сумнуудыг зурах замаар танд арилжааны талаарх сигналуудыг өгч байдаг. Хөх сум нь өсч эхлэх цэг бол улаан цаг нь ханш унаж эхлэх цэгийг тэмдэглэнэ.
Fisher: Өгөгдсөн хугацаанд дахь хамгийн их болон хамгийн бага түвшингүүдийг олдог. Эдгээр түвшингүүдээс хамаарах одоогийн үнийг хамааралыг тогтооход хэрэглэх ба мөн трендийн гистограммыг зурж үзүүлдэг. Гистограмм дээр өсөх трендийг ногоон шугамаар тэмдэглэн үзүүлдэг бол буурах трендийг улаан шугамаар тэмдэглэн үзүүлдэг.
Float: Энэхүү MetaTrader индикатор нь хамгийн сүүлийн трендүүдийг шинжлэх ба валютын ханшын өгөгдлийг ашиглан трендийн эхлэл/төгсгөлийг ялгаатай цонхуудад харуулахыг оролддог. Энэ нь мөн гол графикын цонхон дээр Fibonacci-ийг дүрслэн үзүүлдэг.
Traders Dynamic Index: Энэхүү индикатор нь трендийн чиглэлийг заах ба мөн зах зээлийн өөрчлөлт болон трендийн хүчийг өөр өөр цонхуудад харуулдаг. Энэ нь хурдан хугацаанд ашиг олохын тулд валютыг богино хугацаанд худалдан авч, худалдах тал дээр янз бүрийн олон арилжааны хэлбэртэй тохирдог. Үүнийг ашиглахад хэрэгтэй кодын тайлбаруудыг уншиж чаддаг байх хэрэгтэй.
TzPivots: Өдөр бүрийн pivot points буюу суурь цэг (A technical indicator derived by calculating the numerical average of a particular stock's high, low and closing prices)-ийг нарийн тооцож харуулдаг үзүүлэлт юм. Арилжаанд оролцогчид суурь цэгийн тооцохын тулд дараах хоёр параметр мэдэж байх ёстой. Үүнд: LocalTimeZone буюу орон нутгийн цагийн бүс- MT4 арилжааны серверийн цагийн бүс (жишээлбэл,"-5" бол Нью-Иоркын цаг) болон DestTimeZone буюу биржийн арижааны үеийн цагийн бүс (жишээ нь. “+9” бол Токиогийн арилжааны цаг)
Var Mov Avg: Энэ индикатор нь ялгаатай хугацаан дахь шилжүүлэгдсэн дундажууд дээр тулгуурладаг. Энэ нь валют худалдах/худалдан авах ханшийн сигналуудыг өгч байдаг ба мөн одоогийн трендийн талаарх мэдээллийг өгч байдаг. Мөн энэ индикатор нь хэдийн хаах, хэдийн нээх талаарх сигналыг өгдөг.
Эх сурвалж: http://ambaga.blogspot.com/
Subscribe to:
Post Comments (Atom)
Post a Comment